Филиппинд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг ярилцахгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Баодун өчигдөр мэдэгдлээ.Далайгаар тээвэрлэдэг ачааны бараг гуравны нэг нь Өмнөд Хятадын тэнгисээр дайрч өнгөрдөг бөгөөд эндхийн арлуудыг нефтийн арвин нөөцтэй гэж үздэг юм. Тиймээс Хятадаас гадна АСЕАН-д багтдаг Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсууд түүн рүү өрсөлддөг. 2011 оны долдугаар сард Бали аралд болсон Хятад болон АСЕАН-ы орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас Өмнөд Хятадын тэнгист баримтлах зарчмуудыг нэгтгэсэн кодекс баталсан бөгөөд хүч хэрэглэхээс татгалзахаар түүнд тусгажээ.
Энэ тэнгисийн хэд хэдэн арлаар Хятадтай үүссэн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж Филиппин улс Олон улсын шүүхэд 2013 оны эхээр хандсан ч Хятадын тал үүнд оролцохоос татгалзаж, уг асуудлыг хоёр улсын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
2015 оны арванхоёрдугаар сарын эцсээр АНУ харуул хийлгэхээр өөрийн нутаг гэж Хятад үздэг маргаантай арлууд руу хөлөг онгоцоо явуулснаас Өмнөд Хятадын тэнгисийн байдал хурцдаад байгаа.