Хуваарилсан дүрвэгсдийг хүлээж авахад Европын холбооны бусад орнууд бэлэн бус байгаа бол бид ч тэднийг хүлээж авахаа түр хугацаанд зогсооно гэж Финландын Дотоод хэргийн сайд Петтери Орпо мэдэгдлээ. Дүрвэгсдийг хүлээж авах ажлыг зохион байгуулах төв нээхээ алгуурлаад байна гэж тэрбээр Итали, Грек улсыг шүүмжилжээ. Орогнол хүссэн Эритрейн 49 иргэнийг Финланд улс өнгөрсөн сард хүлээж авсан бөгөөд өөр 50 хүний асуудлыг ярилцаж байгаа аж.
Грек, Италид түр хоргодох газарт байгаа 140 мянган дүрвэгчийг хуваарийн дагуу хүлээж авахаар есдүгээр сард Брюссельд болсон Европын холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нарын уулзалтаар олонхийн саналаар уг нь тохиролцсон гэнэ.