Америкийн Жорж мужид 1980-аад оны эхээр Нохой арилжааны хороо гэж байуулжээ. Нохой тэжээх хүсэлтэй хүмүүст гөлөг худалдаж, ашиг олох зорилгоор байгуулагдсан эл газарт нохдын эрхийг зөрчиж, бохир орчинд байлгадаг хэмээн амьтны эрх хамгаалагчид эсэргүүцсээр хаалгаж дөнгөжээ. Гэсэн ч хууль бусаар гөлөг зардаг хүмүүс мэр сэр байдаг аж. Жишээ нь, өнгөрсөн оны долдугаар сард цагдаагийнхан 526 нохойг тийм хүмүүсээс хураан авч, амьтан асрах газарт шилжүүлснээр бүгдэд нь эзэн олж өгчээ. Тэгвэл саяхан шүүхийн шийдвэрээр нохой зардаг нэг нөхрийг 25 жил хорих болсон гэнэ.