Францын Гу-Лез-Узье хотын сүүний үйлдвэрээс 43.500 ам.доллараар хэмжигдэх, “Комте” сортын 100 боодол бяслаг хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Энэ нь хамгийн дээд зэргийн бяслаг бөгөөд дэлхийн зах зээлд эрэлтээрээ тэргүүлдэг гэнэ. Зөвхөн Францын Франш-Комте мужид үйлдвэрлэдэг “Комте”-гийн нэг кг нь ойролцоогоор 100 ам.долларт хүрдэг байна.