Японы загасчин Хироши Хирасака аймшгийн киног санагдуулам хачирхалтай загас барьжээ. Занхар толгой, том ам, үлэмж биетэй эл амьтныг судлаачид шүдэт загасны овгийн чоно загас гэж тодорхойлсон байна. Гэхдээ загасчны торонд орсон энэ загас үнэндээ алганы төрлийнх бөгөөд Фүкүшима орчмоос баригдсан учраас химийн хордлогын нөлөөгөөр ийнхүү хувьссан гэж дүгнэжээ. Жирийн үед эл төрлийн загас нь дээд тал нь дунджаар нэг метр урт, 15 кг жинтэй байдаг гэнэ. Тэгвэл Хирошийн барьсан загасны урт бараг хоёр метр байжээ.