Норвегийн целлюлозны “Borregaard” үйлдвэр хүнсний тосыг орлуулах бүтээгдэхүүн гарган авахаар туршилт хийж байгаа аж. Мод, ургамлын холбогч эдийн эсээс гарган авдаг целлюлоз бол цаас хийхэд хамгийн гол бүтээгдэхүүн бөгөөд мөн барилгын чухал түүхий эд аж. Тус үйлдвэрийн химичид эхний ээлжинд нарс модноос мяндас гарган авах ажилд оржээ. Ингэснээр байгалийн гаралтай “Sense-Fi” хэмээх тос орлуулагч гарган авах түүхээ эдээ бэлтгэх юм байна. Ийм бүтээгдэхүүн гарган авснаар мөхөөлдөс, майонез, цөцгийн тос зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг транс тосыг хэрэглээнээс халах том хувьсгал болох гэнэ. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд маш чухал явдал юм. Жил бүр транс тосны улмаас олон сая хүн зүрх, судасны өвчинд нэрвэгдэж буй талаарх судалгааг ДЭМБ гаргасан. Дашрамд Америкт транс тосыг хүнсний хэрэглээнээс бүрэн халах хууль баталсан бөгөөд 2017 оноос мөрдөх болсон. Энэ хүрээнд Висконсин мужид тос орлуулагчийн үйлдвэр байгуулан аужиллаж байгаа бөгөөд ирэх онд Норвегийн Сарпсборг хотод салбараа нээхээр төлөвлөжээ.