Тулон хотод байдаг Тэнгисийн цэргийн томоохон баазад үйлдэх гэж байсан алан хядах ажиллагааг илрүүлэн зогсоож чаджээ. Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй, энд аллага үйлдэхээр төлөвлөж байсан залууг Францын цагдаа нар баривчилсан аж. 25 настай энэ залуу өнгөрсөн онд Сири рүү явах гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүй тагнуулын албаны хараа хяналтад байх болжээ. Түүнийг өнгөрсөн сард саатуулж, энэ сарын 2-нд шүүхийн шийдвэр гаргасан. Тэрбээр Тэнгисийн цэргийн алба хаагчид руу дайрахаар зэхэж байжээ. Хараа хяналтад байхдаа гаднаас илгээмж авсан бөгөөд түүнд нь хутга, баг байсан аж. Тэрбээр “Исламын улс”-ын эгнээнд Сирид байгаа франц хүнтэй холбоотой байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээжээ. Тэр хүнээс даалгавар авсан бололтой.