Германы Канцлер байсан Хельмут Шмидт энэ сарын 10-нд 96 насандаа өөд болжээ. Тэрбээр есдүгээр сард эмнэлэгт хэвтэж хөлдөө мэс засал хийлгэсэн аж.Социал-демократ Хельмут Шмидт Германы тав дахь Канцлер байсан бөгөөд уг албыг 1974-1982 онд хашиж байжээ. Түүний халааг Хельмут Коль авсан байна. Дайны дараах Германы хамгийн нэрд гарсан улстөрчийн нэг нь Шмидт байв.