Екатеринбург хотод энэ сарын 25-нд болох Ерөнхийлөгч агсан Борис Ельциний төвийн нээлтэд АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Буш оролцож чадахгүй аж. “Ерөнхийлөгч Буш энэ мэт арга хэмжээний урилга бүрт хүндэтгэлтэй хандсаар ирсэн ч одоо 91 нас сүүдэртэй тэрбээр энэ удаа Орост хүрэлцэн очиж чадахгүй нь” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Жим Макгрант мэдээлсэн аж. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч үүндээ харамсал илэрхийлсэн байна.“Ельцин төв”-ийн нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нараас гадна гадаад орнуудын удирдагчид, удирдагч байсан хүмүүс уригджээ.