Алан хядагч “Аш-Шабаб” бүлэглэлийн зургаан удирдагчийг олж, аюулгүй болгоход туслахуйц мэдээллийг 28 сая ам.доллараар үнэлэхээр АНУ-ын эрх баригчид зарлалаа. Тодруулбал, “Аш-Шабаб”-ын толгойлогч Абу-Убейдийн талаарх мэдээллийг зургаан сая, түүний ойрын таван этгээдийн тухай мэдээллийг 3-5 сая ам.доллараар үнэлэх юм байна. Энэ бүлэглэлийнхний гарт сүүлийн 10 жилд Сомали, Уганда, Кенид олон мянган хүн амиа алджээ. Тэд “Аль-Кайда”-тай хамтарч ажиллахаар 2012 оны хоёрдугаар сард хэлэлцээр байгуулсыг АНУ-ын Төрийн Департамент тэмдэглэсэн байна. Африкийн нэлээд хэдэн оронд алан хядах ажиллагааны эсрэг үйл ажиллагаанд тусламж үзүүлэх замаар “Аш-Шабаб”-тай АНУ тэмцэл хийж буй юм.