Лалын алан хядагчид хазар үндэстэн долоон хүнийг хөнөөснийг эсэргүүцэж Афганистаны нийслэл Кабул хотод лхагва гаригт болсон жагсаалд оролцогчид эрх баригчдаа шийдвэртэй тэмцэл хийхгүй гар хумхиад сууна хэмээн шүүмжилсэн байна. Кабул хотын баруун дүүрэгт ихэвчлэн хазарчууд оршин суудаг аж. Жагсаал ч тэнд болж. Ерөнхийлөгчийн өргөө рүү чиглэсэн жагсагчид “Талибууд гэмт хэрэг хийгээд байхад Засгийн газар тэднийг дэмжиж байна” гэсэн бичигтэй самбар барьсан байжээ.Барьцаалагдаад байсан долоон хазаарын гурав нь эмэгтэй, хоёр нь хүүхэд байсан бөгөөд “Исламын улс”-ыг дэмжигч дайчид хийгээд талибуудын хооронд болсон мөргөлдөөний үеэр алагдсан аж. Эндхийн эрх баригчид үүнд “Исламын улс”-ыг буруутгаж байв. “Талибан”, “Аль-Кайда”-гийн алан хядагчдын гарт олон мянган хазара хүн амиа алдаад байгаа юм.