Ираны эсрэг тавьсан хоригийг нэг жилээр сунгах шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурав. Тэрбээр тус хоёр улсын харилцааг хэвийн байдлаас хол байна гэж үзэж буй аж. Обама Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, Сенатын удирдагч хоёрт бичсэн захидалдаа Вашингтон, Тегераны харилцааг хэвийн байдал руугаа эргээгүй гэж үзэж буй учраас Ираны бий болгосон нөхцөл байдлаас үүдэн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учирснаас онцгой байдал тогтоосноо зарласан 1978 оны арваннэгдүгээр сарын 14-ний 12170 тоод зарлигийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх шийдвэр гаргалаа гэж өгүүлсэн байна. Венад гарын үсэг зурсан Ираны цөмийн хөтөлбөрийн бүхий л заалтыг Тегеран биелүүлбэл цуцлахаар тохирсон хоригийн багцад энэ хязгаарлалт орохгүй юм байна. Олон улсын зуучлагч “зургаа” Вена хотноо удаан ярилцсаны эцэст цөмийн хөтөлбөрийн талаар энэ оны долдугаар сарын 14-нд Ирантай хэл амаа ололцож чадсан билээ.