АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд тэргүүлж яваа, АН-аас нэр дэвших магадлалтай Хиллари Клинтон дайн зарлах нь “Исламын улс”-ын эсрэг тэмцэх шилдэг арга биш гэж үзэж байна. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд энэ алан хядах бүлэглэлд албан ёсоор дайн зарлахад бэлэн бус байгаа аж. Нью-Гэмпшир муж улсад мягмар гаригт дэмжигчидтэйгээ уулзахдаа ийн хэлжээ. Түүнийхээр бол ийм шийдвэртэй алхам хийхийн тулд байгаа боломжоо, тавьж буй зорилгоо сайн ойлгох шаардлагатай аж. Бас төсөв хөрөнгө ч шаардагдана гэж Хиллари хэлжээ. Мөн ийм бүлэглэлүүдийн бодитойгоор учруулах аюулыг ойлгох хэрэгтэй гэж тэрбээр үзэж буй юм байна.“Исламын улс”-ын дайчдын тоо энэ оны дунд үед 80 мянга орчим болсноос 50 мянга нь Сирид, 30 мянга нь Иракт байгаа. Энэ нь зарим улсын армитай тэнцэх тоо аж. Эдний 30 мянга нь гадаадын хүн, олонх нь Ойрхи Дорнод, Умард Африкийн орнуудаас ирсэн аж.