Йеменд олзлогдсон иргэн нь цаазлагдсан болохыг АНУ-ын эрх баригчид нотоллоо. Түүнийг Жон Хамен гэдэг аж. Шарилыг нь эх орондоо авчрахад нь Төрийн Департамент түүний гэр бүлийнхэнд Консулын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ гэж албан ёсны төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ.Хамен нь НҮБ-ын шугамаар тэнд ажиллаж байсан хоёр америкийн нэг нь бөгөөд тэднийг хусит босогчид энэ сарын эхээр олзолж авчээ.