Чилийн эргийн ойролцоо 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд АНУ-ын Геологийн албаны үзэж буйгаар түүний төв нь усан буудлын Кокимбо хотоос зүүн хойш 93 километрт, голомт нь газрын гүнд 10 километрт байжээ. Учруулсан хохирлын талаар мэдээлсэнгүй. Ер нь бол Чилид есдүгээр сараас л шилгээгээд буй аж. Есдүгээр сарын 17-ны пүрэв гаригт нийслэл Сантьяго хотоос хойш 228 километр зайд 8.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, наад зах нь 13 хүн амиа алдсан байна. 2010 оны хоёрдугаар сард газар мөн хүчтэй хөдөлж 500 гаруй хүний аминд хүрч, 220 мянган байшин эвдэрч хэмхэрсэн аж.