Америкийн PBS телевизийн сэтгүүлч Лорен Кнап Монголын рок поп хөгжмийн салбар, 1990- ээд оноос хойших нийгмийн өөрчлөлтийн тухай “Live from Ub” баримтат кино бүтээснийхээ Монгол дахь нээлтийг энэ сарын 28-нд “Гандан” амьд хөгжмийн клубт хийх нь.
Тэрбээр БНХАУ-д багшилдаг байхдаа 2007 онд манай улс руу аялснаасаа хойш Монголын хөгжмийн урсгалын тухай кино хийх хүсэлтэй болжээ.
Ийн 2011 онд Монголд ирж, “Харанга”-ын Ц.Чулуунбат, “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан, тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцаж бүтээлдээ оруулсан байна.
Дэлхийн хөгжмийн урсгал монголчуудад хэрхэн нөлөөлснийг өгүүлсэн киногоо тэрбээр Сингапур, Чикаго, Нью-Йорк, Тайваньд болсон долоон кино наадмаар толилуулжээ.
Б.ДӨЛ