Германы Бавар мужийн Валленфельс гэдэг хотод амьдардаг 45 настай эмэгтэй өөрийн төрүүлсэн найман хүүхдээ бүрэлгэснээ хүлээжээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Өгсөн мэдүүлгээс нь үзвэл хүүхдүүд эрүүл чийрэг, эсэн мэнд төрсөн аж. Энэ эмэгтэйн талаар хүн мэдээлэл өгчээ. Хүүхдийг хэдий хэр настайд нь хөнөөсөн, цогцсуудыг нь гэртээ хэр удаан хадгалсан нь тодорхойгүй. Ямар ч байсан сүүлийн 18 жил нөхөртэйгээ амьдарсан энэ эмэгтэйн гэрээс найман хүүхдийн цогцос олдсон байна.Эднийх одоо долоон хүүхэдтэйн дөрөв нь дагавар гэнэ. Хөршүүдийнх нь ярьснаар бол эзэгтэй архи уудаг, ихэнхдээ л жирэмсэн байж харагддаг байжээ.