Хятадын умард нутгийн Шаньси мужид амьдардаг Чан Сяньту гэдэг эмгэн 89 насандаа хүнд өвчний улмаас сая өөд болжээ. Тэрбээр Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Хятадын ард түмний өрнүүлсэн дайны жилүүдэд үзсэн зовлонгийнхоо төлөө Японы Засгийн газартай шүүхдэлцэж, уучлалт гуйлгах, нөхөн төлбөр авах гэж тэмцсэн хятад бүсгүйчүүдийн сүүлчийнх нь байжээ. Чан Сяньту энэ нэхэмжлэлээ 1995 онд гаргасан аж. Үйлдсэн гэмт хэргээ Японы шүүхийн байгууллагууд 2009 онд хүлээн зөвшөөрсөн ч нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан байна.
Чан Сяньтугийн ярьснаар бол 16 настайдаа гэрлэснээс нь хойш хэдхэн сарын дараа япончууд түүнийг баривчилж, армийн хуаранд аваачин 20 хоног бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн аж. Түүнээс хойших амьдралаа өнгөний өвчин, сэтгэлийн хямралтайгаа тэмцэхэд зориулжээ. Түүхчдийн үзэж буйгаар Дэлхийн II дайны жилүүдэд япончууд 200 мянга шахам эмэгтэйг бэлгийн боолчлолын хэлбэрээр “ашиглаж” байсан аж.