Өнгөрсөн шөнө буюу Ням гаригт Сири дэх Исламын улсын албан бус нийслэл Ракка хотын төв цэгт Франц улс тэсрэх 20 бөмбөг хаяж агаарын довтолгоо хийлээ.
Парист болсон халдлагын дараах энэхүү хариу авалтад арван байлдааны онгоц оролцсон бөгөөд АНУ-ын агаарын хүчнээс мэдээлэл авч зохион байгуулсан аж.
Уг агаарын довтолгоонд Исламын улсын удирдлагын төв болон хотын гол үйлчилгээний төвүүд өртжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд " Парист бөмбөг дэлбэлсэн нь дайн өдөөж буй хэрэг. Бидний хариу үйлдэл бол зөвхөн эхлэл төдий зүйл" хэмээжээ.
Эх сурвалж: Reuters