Энэ сарын 14-нд Сөүл хотод үйлдвэрчний байгууллагаас зохион байгуулсан жагсаалд 130 мянган хүн оролцсон гэх мэдээлэл байна. Жагсагчид дунд сургуульд улсаас баталсан түүхийн сурах бичиг ашиглах гэсэн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн бодлогыг эсэргүүцэж буй аж. Уг нь бол ийм сурах бичиг бэлэн болоогүй байгаа ч 1950-1980 онд Өмнөд Солонгосыг засаглаж, тус улсыг “Азийн залуу бар”-уудын тоонд оруулсан цэргийнхний үйл ажиллагааг зөвтгөж бичих гэж буй хэмээн хардаж буй юм байна. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хе нь Солонгосын эдийн засгийн гайхамшгийн үндсийг тавигчдын нэг гэгддэг генерал Пак Жөн Хигийн охин гэдгээс үүдэлтэй аж. Пак Жөн Хи Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан юм.
Мөн хөдөлмөрийн зах зээлийг төрөөс зохицуулах арга хэмжээ авч буй нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж буй аж. Энэ арга хэмжээний дүнд хувийн аж ахуйн нэгжийн хүмүүс олноор ажилгүй болох магадлалтай юм байна.
Эсэргүүцлийн жагсаалд олон нийтийн 60 орчим байгууллага эв санаагаа нэгтгэсэн аж. Дэг журам сахиулахын тулд эрх баригчид 20 мянган хүн дайчлан ажиллуулжээ.