Ази, Номхон далайн бүсийн мэдээллийн агентлагуудын байгууллагын 39 дүгээр хуралдаан өчигдөр Сөүл хотод нээгдлээ. Түүнийг ОХУ-ын ТАСС агентлаг удирдан зохион байгуулж байна. 2013 онд Москвад тус байгууллагын Ерөнхий Ассамблей болж ТАСС-ыг түүний ерөнхийлөгчөөр гурван жилийн хугацаатай сонгосон аж. Дэлхийн мэдээллийн агентлагуудыг нэгтгэдэг тус байгууллагыг ТАСС-ын ерөнхий захирал Сергей Михаилов тэргүүлж, түүний нэгдүгээр орлогч Михиал Гусман ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллажээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтад 20 гаруй орны 50 шахам агентлагийн төлөөлөгчид оролцож байна. Уулзалтын хүрээнд фото зургийн үзэсгэлэн гаргаж, төлөөлөгчдийг нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Ли Хён Нам, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Чон Док, Сөүл хотын захирагч Пак Ван Сун нар хүлээж авах аж.БНСУ-ын эрх баригчид энэ уулзалтыг ихээхэн ач холбогдолтой гэж үзэж буй бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хе нь тус улсад байдаг гадаадын мэдээллийн агентлагуудын удирдлагыг хүлээн авч уулзжээ. Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагыг 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар үүсгэн бий болгосон аж. Тус байгууллага өргөн цар хүрээтэй үйл явдлын талаар янз бүрийн өнцгөөс санал дэвшүүлж, олон туйлт үзэл бодлыг хамгаалахыг гол зорилгоо болгодог. Түүнд дэлхийн 35 улсын агентлагууд нэгддэг юм.