Гудамжны хэмээх тодотголтой урлагийн ертөнц хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Нэгэн цагт гэмт хэргийн ертөнцийн “жижиг гарууд” ямар ч зорилгогүйгээр хаа тааралдсан газраа элдвийн зүйл эрээчиж, нурааж сүйтгэх утга бүхий үгс бичиж, нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үе бий.
Харин өнөөдөр энэ урлаг руу эргэлт буцалтгүйгээр урван орж, уран бүтээлээ бусдад таниулах, өөрийгөө нээх гэсэн хандлага нэмэгдэж, хууль ёсны эрхтэйгээр орчин үеийн урлагийн бүтээлд тооцогдох бүтээлүүдийг ч төрүүлж байна. Олон нийт ч оршин суугаа газрынхаа өнгө үзэмжийг сайжруулахыг хүсэж гудамжны уран бүтээлчдэд хандах болжээ.
Хуучирсан хот, суурин газрын өнгө зүсийг сэргээхийн зэрэгцээ, тэд өөрсдийн үзэл санаагаа уран бүтээлдээ гаргаж буй нь улс төрийн хүрээнд тайван бус байдал үүсэхэд дэм болох вий хэмээн эмзэглэх хандлага ч бас олон нийтэд үүсээд байгаа юм. Гудамжны урлагаар бүтээлээ туурвиж, дэлхийн хэмжээнд танигдаад буй чөлөөт уран бүтээлчдээс ажлаас толилуулъя.
1. Наталья Рак, Польш.

Хөгжиж буй гудамжны урлагийн уран бүтээлч. Хэдэн жилийн өмнөөсRak энэ ертөнцөд татагдан, судалж эхэлжээ. Голдуу хөрөг зургаар дагнан ажилладаг бүсгүй зурагтаа өнгөний нарийн ялгааг гайхамшигтайгаар гаргаж өгдөг хэмээн нэр нэгт уран бүтээлчдэдээ үнэлэгддэг.
2. Элла & Питр, Франц

Элла, Питр хоёр унтаж буй аварга хүн бүтээлээрээ алдартай болсон. Тэд Парисын гудамжны уран бүтээлчид юм. Залуус бүтээлээ голдуу байшингийн дээвэр эсвэл их засвартай хуучин байшингийн дотор туурвидаг байна. Тэдний ажлыг Канад, Итали, Португали, Чилиэс ч олж үзэж болно.
