Сансар дахь дэлхийн оффис болсон Олон улсын сансрын станцад богино холбоос үүссэний улмаас нарны цэнэглэгчээс авдаг эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг авч чадахгүйд хүрчээ. Эл осол Америкийн хэсэг дэх станцад гарсан байна. Мэргэжилтнүүд юунаас болж богино холбоос үүссэн шалтгааныг тогтоож, цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээхээр ажиллаж байна. Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн тэнд ажиллаж буй Америкийн сансрын нисэгчид задгай сансарт гарч ажиллах болжээ. Өдгөө Олон улсын сансрын станцад зургаан хүн, тодруулбал, ОХУ-ын сансрын нисэгч М.Корниенко, О.Кононенко, С.Волков, Америкийн С.Келли, Ч.Линдгрен болон Японы Кимия Юи нар ажиллаж байна.