Олимпийн тоглолтын ахмад оролцогч, Хятадын зээрэнцэг шидэгч Го Це 103 насандаа өөд болов. Түүний оролцсон анхны Олимп нь 1936 онд Берлинд болсон тоглолт бөгөөд тэнд тэрбээр зээрэнцгийг 41.13 метр зайд шидэж, үндэсний дээд амжилт тогтоосон ч тэргүүн байрны төлөө өрсөлдөх болзол хангаангүй.Олимпийн тоглолтоос буцаж ирээд Го Це Токиогийн их сургуульд суралцжээ. 1950-иад оноос спортдоо эргэн ирж, дасгалжуулагчаар ажиллаж байгаад эрдэм шинжилгээний ажилтан болсон аж. Го Це 97 настай байхдаа 2008 оны Олимпийн бамбарыг барин, Бээжин хотын Сиань гудамжаар гүйж явжээ.