Киев хотын захирагчийн сонгуульд өрсөлдсөн Виталий Кличко 66.4 хувийн санал авч ялалт байгуулжээ. Түүнийг сонгуульд оролцсон Киевийн 604.395 сонгогчийн 401.880 нь дэмжсэн аж. Кличко ойлгомжтой, тунгалаг бодлого явуулна гэж киевчүүдэд амласан байна. Хотын дэд бүтцийг өөрчилнө, хөрөнгө зардлыг “сүүдрийн” маягаар хуваарлах ёсгүй гэж сэтгүүлчидтэй уулзахдаа тэрбээр хэлжээ.