Эболагийн халдвар авсан гэж бүртгэгдсэн сүүлчийн өвчтөнийг эмчиллээ гэж Гвиней улсын Засгийн газар зарлав. Өвчтөн нь төрөөд 19 хонож буй хүүхэд аж. Түүнийг өчигдөр эмнэлгээс гаргасан байна. Түүнд хоёр ч удаа шинжилгээ хийхэд эрүүл гэсэн хариу гарчээ. Хүүхэд хэвлийд байхдаа эхээсээ халдвар авсан байв. Харин эхийг нь эмчилж чадсангүй.
Эбола вирусийн халдвар эцэслэлээ гэж мэдэгдсэн Баруун Африкийн сүүлчийн улс нь Гвиней болж буй юм байна. Хоёр жилийн өмнө чухам энэ улсад эбола вирусийн халдвар дэгдэж, олон хүний амь насанд хүрсэн юм. Африкийн орнуудаас Гвиней, Сьерра-Леон, Либери улсууд энэ аюулт өвчинд хамгийн их нэрвэгдсэн. Вирус алга боллоо гэж Либери есдүгээр сарын эцсээр, Сьерра-Леон энэ сарын эхээр зарлажээ.