Wikilieaks портал ил болгосноос үзвэл олон тэрбум ам.долларын авлигын хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны 13 ажилтан орооцолдсоны 10 нь одоогийн Төрийн тэргүүн Барак Обамагийн, гурав нь түүний өмнө байсан хүү Бушийн ажилтнууд аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй 50 мянга гаруй хүний хөдөлмөрийн хөлсөнд зориулагдах ёстой гурван тэрбум ам.доллартай холбоотой юм байна. Энэ мөнгөний ихэнх хэсэг буюу 2.3 тэрбум ам.доллар ашгийн бус Sounce America байгууллагаар дамжин, бусад харилцагчдад очдог аж.