Британийн эрдэмтэд тодруулбал, Зүүн Английн их сургуулийн судлаачид Америк, Аргентин, Бразил, БНСУ, Грек, Дани, Их Британи, Орос, Өмнөд Африк, Португал, Турк, Хятад, Швейцарь, Энэтхэг, Япон гэсэн 15 орны 1500 гаруй хүний дунд цахим санал асуулга явуулж хамгийн худалч болон хамгийн шударга, ёс жудагтай улс үндэстний жагсаалт гаргажээ. Доктор Хью-Жонсоор ахлуулсан багийнхны мэдээлснээр ашиг, орлогоо нэмэгдүүлэхийн төлөө хятад болон энэтхэгчүүд бусдыг хуурч мэхлэхдээ гаргууд бол англи, өмнөд африкчууд хамгийн шударгаар тодорсон байна. Дээрх улсуудыг тивээр нь авч үзэхэд Зүүн азийнхан ерөнхийдөө худалч нь тогтоогдсон гэнэ.