Лазерын тусламжтайгаар ус болон бусад олон янзын шингэнийг нүд ирмэх зуурт тэг градус хүртэл хөргөх арга боловсруулсан америк физикчдийн мэдээлснээр бол энэ нь мэс заслын үед хүний бие, тархины эдийн хэмийг буулгах, эмнэлэг зэрэг онцгой объект дахь төхөөрөмжүүдийн хөргөлтийн системд эргэлт хийх гайхалтай нээлт болсон аж. Цөмийн физикийн салбарт лазер хөргөлтийн системийг өргөн ашигласаар ирсэн. Гэхдээ тэр технологийг шингэн орчинд ашиглах боломжгүй байжээ.