Өмнө нь анагаах ухаанд танигдаагүй нэгэн төрлийн халдварт өвчин илрүүлсэн англи эмч нар “Мycoplasma genitalium хэмээн нэрлэсэн өвчин бэлгийн замаар халддаг бөгөөд эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг. Бид 25-34 насны эмэгтэйчүүдийг байнгын хяналтад авч, шинжилгээнд хамруулан багагүй хугацаанд эл өвчний явцыг судалсан. Ингэхэд халдвар авсан хүнд эхний хэдэн үедээ ямар нэгэн зовиур илэрдэггүй учраас урхагшуулах аюултай. Нэлээд хугацааны дараа умайн хүзүү болон бага аарцгийн эрхтний үрэвсэл маягаар илэрдэг болохыг бид тогтоосон. Бэлгийн харилцагчаа ойрхон солидог, олон хавьтагчтай эмэгтэйчүүд эл өвчнөөр өвдөх магадлал, эрсдэл өндөр. Өнөөгийн байдлаар 16-44 насны биртанчуудын нэг хувь нь мycoplasma genitalium-ын халдвар авсан гэж таамаглаж байгаа” гэжээ.