Шведийн Карлскруна хотод амьдардаг, 23 настай Анни Нарвефошийг унтаж байхад цэнэглэхээр цахилгаанд залгасан гар утаснаас нь утаа гарч гарч эхэлснийг Налле нэртэй муужгай мэдэж, эзнээ сэрээсэн гэнэ. Нойроо харамласан бүсгүй эхэндээ тоохгүй хэвтээд байж. Тэгтэл муур нь түүнийг самардаж, ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байгааг мэдээд бүсгүй бостол шатаж буй хуванцрын муухай үнэр гарчээ. Ингээд нөгөө өрөөнд нь гал гарч байгааг мэдсэн гэнэ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсанд бичсэнээр Налле нийгмийн сүлжээгээр алдаршсан аж. Муурыг зарим телевиз нэвтрүүлгийнхээ гол баатар ч болгосон гэнэ. Ингээд нийгмийн сүлжээгээр явуулсан санал асуулгаар түүнийг энэ оны онцлох баатраар тодруулж, ганган хүзүүвч, тоглоом, хоолоор шагнаж, гэрчилгээ олгожээ.