Америкийн Вирджини мужийн иргэн, ахмад дайчин Норвуд Томас залуудаа дэлхийн II дайнд оролцсон юм байна. 1944 онд 21 настай байсан тэбээр Лондонд 17-той сувилагч Жойс Моррис бүсгүйтэй танилцан, сэтгэл татагдсан гэнэ. Хэдэн сар хамтдаа байсан тэд харамсалтай нь салж, Томас Франц руу томилогдсон бөгөөд дайн дуусахад гэртээ шууд харьсан аж. Дайны дараа нэг хэсэг Моррис бүсгүйтэй захидлаар харилцан, хамтран амьдрахыг хүсэж байгаагаа ч дуулгаж. Бүсгүй зөвшөөрсөн хэдий ч, сургууль төгссөний дараа болно гэжээ. Тэр цагаас хойш тэдний холбоо тасарч, сураггүй болцгоосон гэнэ. Томас 1996 онд ослын улмаас сүйрсэн онгоцны зорчигчдын нэрсийн жагсаалтаас санамсаргүй “Жойс, сувилагч” гэж уншсан юм байна. Ингээд нэгэн цагт дурлаж явсан эмэгтэй нь мөнх бусыг үзүүлжээ гэж бодож. Тэгтэл ердөө хэдхэн сарын түүнд нэгэн эр гоё мэдээ дуулгасан байна. Тэр бол Жойс Моррисын ач хүү байжээ. Өдгөө 88 настай эмээ нь нэг өдөр зурагт үзэж байгаад шүхрээр буусан ахмад дайчныг харснаа гэнэт хуучны зургийн цомгоо ухаж гарчээ. Тэгснээ “Мөн байна” гэж. Ингээд л ач хүүдээ даалгавар өгч, Томас гэдэг “залууг” олоод, өөртэй нь уулзуул гэж дээ. Хэдхэн хоногийн өмнө тэд цахим сүлжээгээр холбогдон бие биенээ харсан гэнэ. 93 настай Томас “Бие минь дажгүй байвал чамтай уулзахаар Австралид очно” гэж амласан байна.