Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Оросын хийж буй тэмцлийг ямагт дэмжиж ирснээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппиний Манила хотод болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр лхагва гаригт мэдэгдсэн байна. Энэ тэмцэлд Оросын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцах бодолтой байгаагаа тэр бас тэмдэглэжээ. Венад Сирийн асуудлаар болсон яриа хөөрөөний үеэр Орос улс найдвартай түнш байсан хэмээн онцолсон байна. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаны асуудлаар санал нийлэхгүй байгаагаа нуусангүй. Оросын онгоц сүйрсэн шалтгааны талаарх мэдээлэл нотлогдсоны дараа Москва Асадын талаарх байр сууриа өөрчилнө гэдэгт эргэлздэггүйгээ мөн илэрхийлжээ.