Ойрын хэдэн долоо хоногт Сирид эвлэрэл эхэлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Түүний хэлснээр бол Сирийн сөрөг хүчин нь Ерөнхийлөгч Башар Асадтай хэлэлцээрийн ширээний ард хэр түргэн суухаас энэ нь шалтгаалах гэнэ. Энэ үйл явц руу Орос, Иран хоёрыг татан оролцуулах нь ихээхэн чухал байгаа юм байна. Түүний хэлснээс үзвэл гал зогсоох дэглэм ойрын 3-4 долоо хоногоос мөрдөгдөж эхлэх бололтой. Улс төрийн өөрчлөлтийг энд аль болох түргэн хийвэл хүчирхийлэл тэр хэрээр даруй намжиж, “Исламын улс”, “Жабхат ан-Нусра” бүлэглэлүүдийн эсрэг стратегийг амьдралд хэрэгжүүлж болно гэж Америкийн тал үзэж буй юм байна. Түүнчлэн Америк, Франц, Оросын байлдааны ажиллагааг уялдуулахын төлөө байгаагаа Жон Керри бас хэлжээ. Орос улс “Исламын улс”-ын эсрэг тэмцэхэд төдийгүй Сирийн хямралыг зохицуулахад дипломат хүчин чармайлт гаргаасай гэж Америкийн Батлан хамгаалах яам хүсэж буйг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.