Тусгай ажилтан "Жэйсон Борн"-ын дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Мэтт Дэймон Монголд саатжээ. Тэрбээр өчигдөр орой Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Шангрила зочид буудалд байрласан тэрбээр өнөө өглөө ниссэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Нэрт жүжигчнийг буугаад мордоход нь амжиж хамт зургаа авахуулсан хүмүүс хэдийнэ цахим ертөнцөд зургаа байршуулан, мэдээлэл түгээгээд амжжээ.
Саяхан "Марсын иргэн" уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан тэрбээр Оскар, Алтан бөмбөрцөг нэр хүндтэй шагналуудыг хамсан авьяаслаг жүжигчин. Зөвхөн жүжиглээд зогсохгүй Бэн Аффлектай хамтран бичсэн "Good will hunting" кино нь шилдэг зохиолтой бүтээл төрөлд Оскарын шагнал хүртэж байжээ.