NBC телевизийн “Өнөөдөр” нэвтрүүлэгт уригдсан Чарли Шин “Би өөрийгөө илчлэх зорилгоор энэ нэвтрүүлэгт оролцох шийдвэр гаргасан. Би ДОХ-той. Энэ үгийг хэлэхэд ч надад хэцүү байна” гэжээ. Өдгөө 50 настай тэрбээр ДОХ-ын вирус тээж буйгаа мэдээд тав, зургаан жил болсон аж. Сүүлийн хэдэн жил архинд донтох болсон жүжигчин эр шүдээ эмчлүүлж байгаад эмч рүү хутга барин дайрсан гэж нэг хэсэг баахан шуугиулж байсан. Тэгвэл саяхан зургаан эмэтгтэй Ч.Шинтэй бэлгийн харилцаанд ордог байснаа илчлээд, тэр бидэнд ДОХ халдаасан хэмээн шүүхэд хандаад буй.