“Өлсгөлөн тоглоом” кинонд Ж.Лоуренс, Крис Пратт хоёр загас наадуулдаг хэсгийн зураг авахуулахад бүсгүй нэлээд согтуу байсан гэж ярьжээ. Түүний хувьд ийм явдалтай кинонд анх удаа тоглосон болохоор түүндээ нэлээд ичиж, санаа нь зовсон аж. Тиймээс зураг авахуулахын өмнө нэлээд балгасан гэнэ. Үүнээс гадна энэ үеэр эхнэртэй хүнтэй анх удаа үнсэлцсэн гэдгээ ч хэлжээ. Тэрбээр “Амьдралдаа анх удаа л хүний нөхөртэй үнсэлцэж үзлээ. Яагаад ч юм бэ, өөрийгөө буруутай мэт мэдэрч, сэтгэл минь өвдсөн. Ажлын шаардлага байсан учраас яалтай ч билээ” гэсэн байна.