Америкийн мэргэжилтнүүд олон орны хүүхдүүд шударг ёс гэдгийг хэрхэн ойлгодог талаар судалжээ. Тэд Канад, Мексик, Перу, Сенегал, Америк, Энэтхэгийн 4-15 насны хүүхэдтэй 900-гаад гэр бүлийг судалгаандаа хамруулсан аж. Ингэхдээ хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоомоор наадах уралдаан зарлаж, тодорхой үзүүлэлтүүдээр чихрээр урамшуулсан байна. Ингэхэд шашин шүтлэгтэй гэр бүлийн хүүхдүүд тэвчээргүй, харамч, заримдаа түрэмгий загнаж байсан гэнэ. Тэр ч бүү хэл, бага насныхан нь өөрөөс нь олон чихрээр шагнуулсан нэгнийгээ эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлж байжээ. Наймаас дээш насныхан нь хожсон хүүхдэд илүү чихэр өгөх санал асуулгад оролцохгүй, гараа өргөж амжилтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан нь эрдэмтидийн анхаарлыг татсан аж. Шударга ёсыг мэдэрч, хүлээн зөвшөөрч байсан хүүхдүүд Канад, Америк, Угандагийнх байсан гэнэ.
Судалгааны багийн ахлагч Питер Блэйк “Хүүхэд байж олзны төлөө ямар нэгэн гарз, золиос гаргахдаа юман чинээ бодохгүй шийдвэр гаргаж байгаад бид эхлээд итгээгүй. Яагаад тийм харгис гэмээр шйидвэр гаргасан талаар нь асуухад тэд “Тэгэхгүй л бол шударга бус, би хохирно шүү дээ” гэж хариулсан. Шашин шүтдэг гэр бүлийн хүүхдүүд шударга ёсыг өөрөөр ойлгодог нь эндээс харагдсан” гэжээ.