Нидерландын Шпицберген буюу туйлын бүс нутагт хамаардаг арлуудыг судалж буй Британийн эрдэмтэн, судлаачид өмнө нь эл нутаг битүү ширэнгээр хучигдаж байсныг гэрчлэх олдвор илрүүлсэн талаараа мэдээлсэн байна. Тэрхүү олдвор нь зөвхөн Экваторын бүсэд ургадаг Lycopodiophyta хэмээх нэгэн төрлийн оймын овгийн ургамал бөгөөд 419-358 сая жилийн тэртээх гэж тогтоожээ. “Geology” сэтгүүлд мэдээлснээр Палеозойн эриний Девон галавын үед Шпицберген ширэнгээр хучигдаж байсныг мөн тектоник давхарга нь баталдаг гэнэ.