Зимбабвийн Ерөнхийлөгч 91 настай Роберт Мугабег улс орноо жолоодох үүргээ гүйцэтгэхэд нь туслахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр худалдаж авч өгөх буй гэж гэргий нь мэдэгдсэн байна. Түүнийг юм хэлэх чадвараа алдтал нь эрх мэдлээ хэрэгжүүлж байх эрхийг нь эдлүүлэхийн төлөө тэмцэнэ гэж 50 настай гэргий Грейс Мугабе нь хэлжээ. Гэтэл Парламентад үг хэлж байхдаа хэд хэдэн алдаа хийснийх нь дараа сөрөг хүчин нь түүнийг Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт нь эргэлзэх болсон аж. Тэрбээр хоёрдугаар сарын эхээр шатнаас ойчсон бөгөөд үүнээс болж бие хамгаалагч 30 хүнийг нь ажлаас халсан юм.Мугабе одоо улс орны удирдагчид дотроо ахмадын тоонд орж буй. Түүгээр ч барахгүй 2018 онд болох сонгуульд нам нь түүний нэрийг нь дэвшүүлчихээд байгаа. Түүнээс гадна 54 улсыг нэгтгэдэг Африкийн холбоог Зимбабвийн Ерөнхийлөгч тэргүүлдэг юм.