Египетэд Парламентын сонгуулийн хоёр дахь үе шат эхэллээ. Өнгөрсөн сарын 17-19-нд болсон эхний шатанд хамрагдаагүй 13 мужид санал хураажээ. Хилийн чанадад байгаа египетчүүд мөн санал өгч байгаа аж. Харамсалтай нь хүмүүсийн оролцоо сайнгүй байгаа бололтой. Тэгвэл эхний шатанд сонгогчдын ердөө 26 хувь нь оролцжээ.Улс төрийн 13 намыг нэгтгэсэн Ерөнхийлөгчийн талын эвсэл сонгуульд ялна гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна. Египетийн хамгийн баян хүн гэгддэг мэдээллийн магнат Нагиб Савейрисийн үүсгэн байгуулсан “Эрх чөлөөт египетчүүд” нам энэ эвсэлд орж буй аж. Тус эвслийн цөм нь алдар цуутай хүмүүс, түүний дотор сэтгүүлчид, бизнесмэнүүд, шүүгчид, цэргийнхэн, Засгийн газрын гишүүд гэнэ. Эндээс нэр дэвшсэн хүмүүс парламентад намуудынхаа суудлыг эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Сонгуулийн эхний шатанд хэрэгжүүлсэн хүмүүсийн саналыг худалдаж авах технологио энэ удаад ч ашиглаж, түрүүчийн жилүүдэд “Лалын ахан дүүс” байгууллага хүнсний болон өргөн хэрэглээний бараа тарааж амжилт олж байсан бол сая ахуйн хэрэглээний хий, эрэгтэй хүний бэлгийн чадавхийг идэвхжүүлдэг хэрэгсэл, хүчтэй үйлчилгээтэй “Трамадол” гэдэг эм мөнгөнөөс илүү чухал байжээ.Таван жилийн хугацаагаар сонгох болсон Египетийн хууль тогтоох байгууллага 596 депутаттай юм. Эдний 120-ийг нь намын жагсаалтаар оруулна.