
Өвлийн улиралд гэртээ тавлаг, дулаан байхыг хүсэхийн зэрэгцээ дулаан, халаалтаа аль болох зардал багатайгаар шийдэхийг бидний ихэнх нь хүсдэг. Янз бүрийн л зүйлийг туршиж үзнэ.Тэгвэл хөгжилтэй ч гэмээр нэгэн шинэ зүйлийг япончууд бодож олжээ. Энэ нь олон үйлдэлтэй, халдаг ширээ аж.
Сонин, этгээд зүйлд нугасгүй дуртай үйлчлүүлэгчдэдээ зориулж бүтээсэн гэх энэ халдаг ширээ үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан дулаахан ноосон хөнжилтэй агаад дөрвөн тийшээ ор болон хувирдаг аж. Хөл эхэлж дулаахан бол бие дулаахан байна гэж япончууд үздэг. Яг л энэ дүрмийн дагуу халаалтын зардал багатайгаар ширээг зохион бүтээжээ.
XIV зууны үеийн Японы эртний уламжлалт газарт нүх ухаж ширээ суурилуулан хоол ундаа бэлддэг арга барилаас санаа авч уг ширээг бүтээсэн байна.
