Дэлхий дээр ердөө дөрвүүл үлдсэн байсан цагаан хирсний нэг нь амьсгал хураажээ. Эл амьтан Кенид гурав, Америкт ганц байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Сан-Диегогийн амьтны хүрээлэнгийн сүүлчийн ганц хирс Нола хөрстийн дасннаас хасагдлаа. Сүүлийн хэдэн жилийн турш үений өвчний улмаас хөдөлгөөн нь багасаж, дагалдах өвчнүүд илэрч байсан түүнийг аврахаар бүхэл бүтэн багийнхан зүтгэсэн ч аварч чадсангүй. Амьтны хүрээлэнд төрсөн эмэгчин Нола 41 жил амьдарчээ. Түүнд энэ сарын 13-нд хагалгаа хийсэн бөгөөд биеийнх нь байдал улам дордож, өвчиндөө маш их шаналж байсан учраас эмч нар унтуулахаар шийдсэн байна. Өдгөө Кенийн үндэсний паркт байгаа, үлдсэн гурван хирсний нас нэлээд явсан учраас байгалийн жамаар нөхөн үржих боломжгүй учраас олон улсын эрдэмтэд энэ амьтныг эсийн аргаар зохиомлоор хээлтүүлэх замаар аврах боломж хайж буй гэнэ.