Япончууд элдэв зүйл сэдэж, гаж янзын юманд дурладгаараа алдартай. Энэ удаа махан бялуу арлын орныхны дунд хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Нимгэн хэрчсэн, үхрийн нойтон мах болон гахайн утсан мах, зайдас, хиамны орцтой бялууны крем нь өтгөн сүмс, эсвэл чинжүүний амттай хар шоколад бол чимэглэл нь элдэв ногоо аж. Япончууд махан бялууг төрсөн өдрийн хамгийн үнэтэй, тохирсон бэлэг хэмээж байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.