“Мьянмарын умард нутгийн Качин муж улсад хөрс гулгаснаас амиа алдсан хүний тоо 104 хүрч, 100 орчим хүн сураггүй болжээ” гэж тус улсын хэвлэлд мэдээллээ. Ням гаригт шороон дороос 103 хүний цогцос ухаж авчээ. Нэг хүн эмнэлэгт очоод нас барсан аж. Алга болсон хүмүүсийг эрж хайх ажлыг түр зогсоосон байснаа сэргээжээ. Бямба гаригт болсон байгалийн энэ гамшигт уурхайчдын сууц ихэнхдээ өртсөн байна.