“Исламын улс”-ын Оросын Кабардино-Балкар дахь салбарын шинэ толгойлогч 29 настай Юрий Бишуевийг Нальчик хотын төвд устгасан гэх мэдээ байна. Бас хоёр ч хүн алагдсан бололтой. Түүний өмнө уг үүргийг гүйцэтгэж байсан Роберт Занкишиевийг энэ сарын 10-нд явуулсан тусгай ажиллагааны явцад устгажээ.