Сирийн дүрвэгчдийн сууж явсаа хийлдэг завийг живүүлэхээр Грекийн эргийн хамгаалалтын ажилтнууд хэрхэн хичээж буйг тод харуулсан бичлэг цахим ертөнцөөр тархлаа. Тэр дүрвэгчдэд Туркийн хөлөг онгоц яаралтай очиж тусалсан бололтой. Уснаас гаргаж авсан хүмүүсээ уг онгоц Дидима гэдэг боомтод хүргэж өгчээ.Умард Африк, Сириэс Италийн эргийг чиглэсэн дүрвэгсдийн цуваа тасрахгүй байна. Далай тэнгисээр удаан хугацаагаар аялахад үл тохирох хөлгөөр хийсэн ийм аялал осол, сүйрлээр төгсөх нь цөөнгүй. Тухайлбал, 700 дүрвэгчтэй гатлага онгоц саяхан Газар дундын тэнгист Италийн Лампедуз арлаас урагш 200 километрт живсэн юм.