
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр НДҮЗөвлөлийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Энэ хуралдаанаар Тэтгэмжийн сангаас олгодог оршуулгын тэтгэмжийн талаар хэлэлцэж, тус тэтгэмжийг 380.000 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Тодруулбал, Тэтгэмжийн сангаас олгодог оршуулгын тэтгэмж 620.000 төгрөг байсныг 1 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Дашрамд сануулахад, Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгуй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн евчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгодог байна. Харин даатгуулагч уйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан овчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгуйгээр олгоно.
Бүрдүүлэх материал:
- Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр
- Нас барсан даатгуулагчийн даатгалын дэвтэр
- Нас барсны гэрчилгээ
- Өргөдөл
Өнөөдөр НДҮЗөвлөлийн хуралдаан болж Тэтгэмжийн сангаас олгодог оршуулгын тэтгэмж 620,000-төгрөг байсныг 1-сая төгрөг болгон нэмэгдүүллээ....
— С.Эрдэнэ (@serdenemn) May 16, 2016