
Номын хорхойтнууд хоёр өдрийн турш Чингисийн талбайд цуглалаа. Учир нь Олон Улсын номын өдөрт зориулж “Ulaanbaatar book fair” номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ өдрүүдэд иргэдэд хамгийн таалагдсан зүйл нь ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай үнээр худалдаалсан юм. Мөн үүгээр зогсохгүй “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчинд ном уншиж, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авч байснаас гадна иргэд өөрийн цуглуулга дахь ховор номнуудыг хооронд нь солилцох, худалдах зэргээр өнгөрүүлж байлаа. Харин үнийн хувьд хамгийн хямд ном 500 төгрөг, хамгийн үнэтэй ном 350 мянга хүртэлх үнээр худалдаалагдаж байсан юм.
Маргааш Номын яармаг дээр Газрийн шинжийн монгол судар 10 000, Замбутивийн дэлгэр номлол 15 000, хоеуланг нь 20 000д pic.twitter.com/Ej3jaauCZZ
— танхай банди (@nyamochirg) May 19, 2016
ийм номнууд авлаа. хэдэн тегрег гээч? нийлээд 3к #талбайн номын худалдаа pic.twitter.com/OaCJ1PGeoK
— никогда С.Эрдэнэ (@zulaa_bella) May 20, 2016
Талбай хүн ихтэй байна#номынбаяр pic.twitter.com/icmlYKW3CQ
— Sakuna (@sakuna_mn) May 21, 2016
Г. Мэнд-Ооёо гуайгаас гарын үсэгтэй номыг авлаа #номын баяр pic.twitter.com/MB5YaxnC8P
— Sakuna (@sakuna_mn) May 21, 2016
Хувь хүний хөгжлийн институтээс гаргадаг номуудыг маань худалдан авсан уншигч,дэмжигчиддээ баярлалаа.Номын баяр дээр pic.twitter.com/uzwLB9jw8x
— Ichinnorov Manjaa (@ichinnorovm) May 21, 2016"Монгол орны байгалийн 100 гайхамшиг" нэртэй анхны номын нээлтийн зургаараа "Номын баяр"-ын өдрийн мэнд хүргэе. pic.twitter.com/qy7uYIBFo0
— Энхтайваны Хишигбаяр (@KhishigbayarE) May 21, 2016Түм түжигнэж бум бужигнаж байшд. #номынбаяр pic.twitter.com/YpitfJ2z3E
— Социологич (@zorigt8) May 21, 2016Энэ жилийн номын баяр дээр хүүхдэд зориулсан өнгө үзэмж,загвар дизайн хэвлэлт сайтай олон ном байгаань их сайшаалтай pic.twitter.com/lBiRudWKNH
— Samandar Tsogtbayar (@satso999) May 20, 2016Энэ жилийн номын яармаг баяр урьд урьдныхаасаа өргөн дэлгэр өнгөлөг өөдрөг болж байна шүүСэргэн өөдлөхийн сайн дохио pic.twitter.com/6b8MORDv1V
— Samandar Tsogtbayar (@satso999) May 20, 2016Талбай дээрх номын баяр сайхан болж байна. "Хөх судар" ын 3 боть гэхэд л 24к. Ц.Цэдэнжав гуайн 1977 оны ховор номыг 3к аар авлаа. Очоорой.
— Цэрэнбадам CMA,CIA (@TserenbadamJ) May 20, 2016