
5 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 145 дахь өдөр бөгөөд он дуустал 220 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +9 хэмийн дулаан бол шөнөдөө +3 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 19, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 304.60, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
11.00 цагаас МИШЭЭЛ экспо төв дэх "Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв"-д Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана.
-
"Шинэ үе-Шинэ дүр төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг 10.00 цагаас Пума империал зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
-
09.00-11.30 цагийн хооронд Улаанбаатар хотын гаалийн хурлын танхимд НМХГ-ын ЭИХХ, Улаанбаатар хотын гаалийн газрын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих хяналт, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор "Гүний гааль-мэргэжлийн хяналт" сэдэвт хэлэлцүүлэг болно.
-
09.30-12.00 цаг хүртэл Бишрэлт ХХК-ийн сургалтын танхимд Барилга угсралтын үед гардаг үйлдвэрлэлийн осол, түүний хор уршиг, ХАБАЭ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар "Эрсдэлгүй ажлын байр-Осолгүй хамт" олон сэдэвт сургалт зохион байгуулагдана.
-
09.30 цагт "Чингис" зочид буудалд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн нээлт болно.
-
Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" ёслолын арга хэмжээ 11.00 цагт Драмын эрдмийн театрт болно.
-
Мэдээллийн технологийн Шинжлэх Ухааны Парк /МТ-ШУП/ нь БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP), Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ)-тай хамтран “TOPCIT” олон улсын шалгалтын төвийг нээж, 10.00-11.00 цагийн хооронд тус паркийн 302 тоот танхимд нээлтээ хийж, албан ёсны шалгалт зохион байгуулах эрхээ гардан авах гэж байна.
-
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Орон даяар 18-30 насны залуучуудыг Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан аяны үр дүн, цаашид авах арга хэмжээ”-ний талаар ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ хамтран мэдээлэл хийнэ.
-
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-
16.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 125-р цэцэрлэг дээр Багш сурагчдын Хичээлийн шинэ жилийн тайлан тоглолт болно.
-
Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс 15.00 цагаас ЖАНЖИН клубт "Хөдөлмөрч - Гэр бүл" өдөрлөг болно.
-
Барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Барилгын зах зээлийн судалгаа, цаашдын чиг хандлага” уулзалт семинарыг Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан 10.00 цагт МҮХАҮТанхимын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
-
Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр дуусна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
- 2009 онд Хойд Солонгос улс хоёр дахь цөмийн зэвсгийн туршилтаа явуулжээ.
- 2011 онд алдарт "Опра Уинфригийн шоу"-ны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг цацагджээ.
- 1977 онд "Оддын дайн" театруудаар цацагдаж эхэлжээ.